Tuesday 23 April 2019

Өдөр болгон өмсвөл таагүй үр дагаварт хүргэх аюултай 8 хувцас. Та энэ хувцаснуудаас аль нэгийг нь өмсдөг бол анхаарахад илүүдэхгүй шүү!

Бернард Шоу нэгэн удаа хэлэхдээ, моод – энэ бол удирдаж болох халдварт өвчин гэжээ. Моодыг өвчинтэй зүйрлэж хэлж байх тэр үедээ ямар оновчтой үг хэлснээ сайн мэдээгүй байх л даа. Моодыг өдөр болгон дагах нь эрүүл мэндэд хор уршигтай байх магадлалтай ажээ. Бариу корсет аль хэдийн үе нь өнгөрсөн зүйл, гэхдээ 21 дүгээр зуунд ч гэсэн хувцас аливаа өвчний шалтгаан болсоор л байна. Та бүхэндээ эрүүл мэндээ эрсдэлд оруулан өдөр тутам өмсөж байгаа хувцсыг танилцуулахаар бэлдлээ.

1. Бариу жийнсэн өмд

Хэдэн ээлжийн жийсэн өмд – энэ дэлхий дээрх хамгийн зохимжтой хувцас болов уу. Олон эмэгтэйчүүд нарийн загварын жийнсэн өмд сонгодог, өөрийнхөө гуалиг бие, нарийн хөлийг тодосгохын тулд л ийм сонголт хийдэг болов уу. Гэхдээ харамсалтай нь, ийм төрлийн жийнсэн өмд нь цусны эргэлт, судасны хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг. Үүний үр дагаварт судас бүдүүрэх, целлюлит үүсдэг. Жийнсэн өмдны даавуу арьсанд хэт их наалдсан учраас срьс “амьсгалах” боломжгүй болно, гуя болон бэлэг эрхтний орчмоор үсний ургалтууд идэвхиждэг ажээ.

2. Өндөр өсгийтэй туфли

Эмэгтэй хүн өндөр өсгийтэй туфли өмсөхөөрөө нүдэн дээр л ургаад ирдэг: илүү эмэгтэйлэг, гуалиг болж харагдана. Тэглээ гээд өдөр болгон өндөр өсгийтэй туфли өмсөөд байж болохгүй. Энэ гоо сайхны төлөө хэдэн жилийн дараа нуруу, хөлийн өвчин, хавангаар л шанална. Олон жил дан өндөр өсгийтэй туфли өмсөөд байвал өтөл насандаа доголон болох магадлал өндөр байдаг ажээ.

3. Намхан ултай гутал

Харахад гэмгүй гэмээр балет гутлууд ямар аюулыг өөртөө агуулж байдгийг та мэдэх үү, зөвхөн балет гэлтгүй намхан ултай гутал, сандал ч бас. Намхан ултай гутал нь хөлийн уланд ирэх ачааллыг нэмэгдүүлдэг мөн ирэх ачаалал харилцан адилгүй байдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна. Үүний улмаас хөлийн судас бүдүүрнэ, агших боломжоо алддаг, харин хөлийн ул улам хавтгай өргөн болно. Зарим үед хөлийн улаар хүчтэй өвдөөд зогсохгүй нуруугаар ч өвдөх тохиолдол бий. Бас нэг таагүй бэлэг – хөлийн ясны байрлал өөрчлөгддөг, үүнд яс ургах, хөлийн ул хавтгай болох зэрэг өөрчлөлтүүд гардаг байна.

4. Пуш-ап хөхний даруулга

Энэ төрлийн хөхний даруулга маш их эрэлт хэрэгцээ өндөртэй. Хөхний хэлбэрийг зөв болгож харагдуулдаг, бас илүү том болгон хувиргана. Үнэн хэрэгтээ, энэ хөхний даруулганы аяганд суулгасан тусгай дэмжигч нь хөхийг унжихад нөлөөлнө, яагаад гэвэл хөхийг хиймэл дэмжигчээр дэмжиж өөрийн үйл ажиллагааг нь доголдуулахад хүргэж байгаа юм. Үүнээс гадна пуш-ап хөхний даруулга нь цусан хангамжийг боогдуулдаг. Хөхний булчирхайд байнга даралт өгөөд байвал хөхний хорт хавдар тусах эрсдэлтэйг ч мартаж болохгүй

No comments:

Post a Comment

Note: only a member of this blog may post a comment.