Wednesday 19 June 2019

Танай гэрийн хивсийг цоо шинэ мэт болгох хялбархан бас хямдхан арга. Та үр дүнг нь хараад бидэнд талархах болно!

Балчир насны хүүхэд танай гэрт байна гэдэг, хивс чинь хэзээ ч цэвэрхэн байхгүй ээ л гэсэн үг, та хэдийгээр тэднийг хивсэн тоглохыг нь хориглолоо гээд ч нэмэргүй. Жимс, тараг, шоколадны толбо – өдрийн төгсгөлд та эдгээрийг олон газраас олж харах болно! Бид танд цэвэрлэгээний бүтээгдэхүүнд мөнгөө гарздалгүйгээр хивс цэвэрлэх үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ – гэрийн нөхцөлд бэлдэнэ, ямар ч харшил өгөхгүй. Бага зардлаар л бүтнэ, найрлагандаа ямар ч химийн бодис агуулаагүйгээр барахгүй таны гэрийг цэвэрхэн байлгана.


Ид шидийн гэмээр хивс цэвэрлэгчийг бэлтгэх

 Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд танд дараах зүйлс хэрэг болно: 
1/3 аяга цагаан цуу (эсвэл 2 хоолны халбага 70% цагаан цууны уусмал) 
1 хоолны халбага хүнсний сод 
1 хоолны халбага ямар ч хамаагүй угаалгын нунтаг
 ½ аяга халуун ус 
Цацлага болгон ашиглахад тохирох хоосон сав
 Порлон 

Та энэхүү бэлтгэсэн бодисыг хэрэглэхийн өмнө бээлий өмсөхөө бүү мартаарай!

Хэрхэн хэрэглэх вэ?

 Орцуудыг бүгдийг нь хольж, шүршдэг саванд хийнэ. 
Шингэнийг хивс рүү цацна. 
20 минутын дараа толбо үүссэн хэсгүүдийг сойзоор сайтар үрж арчина.

Ингээд л болоо! Энэхүү энгийн аргын тусламжтай таны хивс цоо шинэ мэт харагдах болно! 

Сод болон цагаан цуу нь зөвхөн хивс гэлтгүй тавилгуудыг цэвэрлэхэд ч бас эерэг нөлөө үзүүлдэг. Үүсээд удаагүй байгаа болон хуучин толбоны аль алийг нь арилгана. 

Бусад ямар ч зориулалтын цэвэрлэгээний бүтээгдэхүүн ийм үр дүн гаргахгүй! Хуурай болгож хатаах нь магадгүй үр дүнтэй боловч энэ нь хор хөнөөлтэй. Бидний та бүхэнд хүргэж буй энэхүү арга нь үр дүнтэйгээс гадна таны цагийг хэмнэнэ. Мөн энэхүү хэрэгтэй мэдээг найзууддаа дуулгаж, тэдний гэрийн хивсийг цоо шинэ мэт гэрэлтэхэд нь туслаарай!

No comments:

Post a Comment

Note: only a member of this blog may post a comment.