Tuesday 23 April 2019

Мэргэжлийн засварчны зөвлөгөө: “Үүнийг заавал хийгээрэй – тэгвэл таны угаалгын машин хэзээ ч эвдрэхгүй. Тогтмол хийж байвал бүр сайн…”


Орчин үеийн байрыг автомат угаалгын машингүйгээр төсөөлөхөд бэрх. Дотор нь хувцсаа хийж товчлуур дарлаа, хэсэг хугацааны дараа цэвэрхэн бөгөөд хуурай хувцсаа гаргалаа. Үүний тулд төмөр андаа удаан хугацаагаар найдвартай ажиллах нөхцөлийг хангах ёстой. Өөрөөр хэлбэл цаг тухайд нь зөв арчилгаа хийх  шаардлагатай юм.



Угаалгын машины цэвэрлэгээ
 Угаалгын машины эвдрэлтэй холбоотой статистик баримт – цахилгаан халаагуур болон бөглөрлийн шүүлтүүр дээр бохирдол үүсэх. Угаалгын машины эд анги дээр тогтох бохирдлыг цаг тухайд нь байнга  цэвэрлэж чадвал эдэлгээг нь хамаагүй их уртасгаж чадна.


ТЭН-ийн (трубчатый электронагреватель – хоолойт цахилгаан халаагуур) бохирдлыг хэрхэн цэвэрлэх вэ? 
ТЭН нь угаалгын машины саванд орж ирсэн усыг зохих хэм хүртэл халаах үүрэгтэй эд анги юм. Хэрвээ усны агууламж зохих нормоос хэтэрсэн бол ТЭН амархан эвдрэх эрсдэл улам л нэмэгдэнэ гэсэн үг. Угаалга болгонд эд ангид хуримтлагдах бохирдол нэмэгдэнэ, ингээд эцэст нь угаалгын машин эвдрэхэд хүрдэг.




1. Нимбэгийн хүчлээр цэвэрлэх 
Эд ангид хуримтлагдах өнгөр нь металлын давснаас бүрддэг, үүнийг цэвэрлэхийн тулд хүчил ашиглана. Бидний хувьд нимбэгийн хүчил хамгийн боломжтой хувилбар юм. 5 л багтаамжтай угаалгын машинд 100-120 г нимбэгийн хүчил орно. Хүчлийг угаалгын нунтаг хийдэг хэсэгт асгаад 60 хэмд тохируулж 1 цаг эсвэл үүнээс илүү хугацаагаар ажиллуулна. Уг арга нь ТЭН-ийн өнгөрийг цэвэрлэхээс гадна угаалгын машины бусад эд ангийг ч цэвэрлэхэд үр дүнтэй.


2. Уксусаар цэвэрлэх 
Угаалгын нунтаг хийдэг хэсэгт 9%-ийн 200-250 мл уксус хийнэ. Уксус нь ТЭН-ийг богино хугацаанд өнгөрөөс салгана, гэхдээ угаалгын машины резинийг гэмтээх эрсдэлтэй. Тиймээс угаалгын машинаа уксусаар цэвэрлэх эсэхээ та өөрөө шийдээрэй. Зарим нэг мэргэжилтнүүд хувцсаа угаахдаа байнга сод хийж байхыг зөвлөдөг. Сод нь усыг зөөлрүүлэх, хувцасны эвгүй үнэрийг дарах мөн өнгөр тогтох үйл явцыг удаашруулахад нөлөөлдөг байна.

Ус зайлуулах хоолойн шүүлтүүрийг цэвэрлэх 
Ус зайлуулах шүүлтүүр бохирдол ихтэй бол бохир ус бүрэн зайлагдахгүй угаалын машины дотор эд ангид өнгөр суухад хүргэнэ. Тиймээс шүүлтүүрийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Шүүлтүүр цэвэрлэх ч амархан. Шүүлтүүр нь угаалгын машины нүүрэн талын доод хэсэгт байрладаг.Ус тосох сав урьдчилж бэлдсэн байх ёстой: шүүлтүүрийн тагийг авахад 1 литр орчим ус гарна шүү. Тагийг цагийн зүүний эсрэг эргүүлж аваад бүх бохирдлыг гараараа цэвэрлэнэ. Нүхийг сайтар цэвэрлэж авсны дараа тагийг буцааж байрлуулах хэрэгтэй.





Угаалгын нунтаг хийдэг хэсэг 
Удаан хэрэглээний явцад угаалгын нунтаг хийдэг хэсэгт мөн бохирдол үүснэ, тэр ч бүү хэл мөөгөнцөр үүсэх тохиолдол ч бий. Угаалгын үед угааж байгаа хувцастай шүргэлцдэг тул бохирддог байна. Уг савыг цэвэрлэх амархан, яагаад гэвэл угаалгын машинаас салгаж авах боломжтой.
Танд хэрэггүй болсон шүдний сойз, саван бас суултуур угаадаг шингэн бодис хэрэгтэй болно. Бохирдлыг сойз болон савангаар сайтар цэвэрлэнэ. Өнгөрийг суултуур угаагч бодисоор цэвэрлээрэй. 20-30 мл усанд бодисоо хийгээд салгаж авсан савыг 1-2 цаг хийнэ. Уг цэвэрлэгээний арга маш энгийн тулд 5 угаалт тутамд цэвэрлэж байхыг зөвлөе.



Резинэн хаалтны цаана байгаа эд ангийг цэвэрлэх 
Цайруулагч болон усыг 1:1 харьцаагаар хольж даавуугаа норгоод резинэн хаалтны цаана байгаа эд ангийг арчина. Хэрвээ бохирдол их бол нойтон алчуураа хагас цаг орчим байлгаарай. Дараа нь шүдний сойзоор үрж бохирдлыг арилгана.
Сошиал сувгуудад угаалгын машин цэвэрлэх маш олон аргууд бий. Тэдгээрийн зарим нэгээс нь танд танилцуулахаар бэлдлээ. Нимбэгийн хүчлээр угаалгын машины цэвэрлэх энгийн арга байна. Барабан болон ТЭН яг л шинэ юм шиг болно. 



Угаалгын машины мэргэжилтэн угаалгадаа сод нэмэхийг зөвлөж байна – ингэснээр өнгөр тогтохоос урьдчилан сэргийлж чадах ажээ.

https://www.facebook.com/ungulug.laundry/ Лайк дархаа мартваа Баяраллаа .











No comments:

Post a Comment

Note: only a member of this blog may post a comment.