Wednesday 24 July 2019

Силкэн материалтай хувцасаа хэрхэн угаах вэ?

Силкэн материалтай хувцасаа хэрхэн угаах вэ?



Силк бол маш нандин, тансаг материал билээ. Cилкийг цэвэрлэх нь бодсоноос хамаагүй амархан хялбар байдаг. Гэхдээ буруу угааж, цэвэрлэвэл хог шороо татах, биед соронзлогдох цаашлаад дахиж өмсөх аргагүй болтлоо хуучирч мууддаг. Тэгэхээр силкэн хувцсыг гэрийн нөхцөлд хамгийн энгийнээр хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөө өгье.
Hоос ноолууран хувцас болон силкэн материалтай хувцсыг гэрийн нөхцөлд цэвэрлэх хамгийн зөв арга бол гараар угаах юм. Ийм материалтай хувцас нь хирээ өгөхдөө маш сайн байдаг тул гарааг угаахад тийм ч хүндрэлтэй биш байдаг. 

1. Хувцас угаах саваа хүйтэн эсвэл хүйтэн бүлээн усаар дүүргэх хэрэгтэй. 
2. Сайн чанарын угаалгын нунтаг, ялангуяа силкэн хувцасны угаалгын нунтаг байвал илүү тохиромжтой. Тэгээд бага зэрэг угаалгын нунтгаа хийж сайтар хөөсрүүлж өгнө. Эсвэл хүүхдийн шампунь хэрэглэж болно.


3. Хувцсаа усандаа 3 минут орчим дэвтээнэ. Дэвтээсний дараа усандаа зөөлөн нухаж угаахад хир арилна.


4. Цэвэр усанд угаалгын нунтгийг арилтал зайлна. 


5. Цэвэр усаар зайлсан хувцсаа хувцас ангижруулагчаар зайлах хэрэгтэй. Хувцас ангижруулагчаасаа тохирох хэмжээгээр хүйтэн усанд хийж, хувцсаа 2 минут орчим зөөлөн дарж өгнө. Энэ үе бол хамгийн чухал нь юм. Учир нь манай Монголын хуурай цаг агаарт силкэн материалтай хувцас биед наалдаж, их соронзлогддог. Тиймээс хувцас ангижруулагч хэрэглэснээр энэхүү асуудлыг мартах юм. 
6. Дахин цэвэр усанд сайтар зайлна. 
7. Хувцасныхаа хэлбэрийг алдуулахгүй хатаахын тулд цэвэрхэн, цайвар өнгийн алчуур дээр дэлгэж тавин нэг захаас нь орооно. Ороосныхоо дараа алчуурынхаа гадна талаас сайн базаж өгнө. Ингээд дэлгээд хатаагаад л болно. 


Тансаг, чамин силкэн материалтай хувцсаа үргэлж гоёор нь байлгахыг хүсвэл хамгийн гол нь залхууралгүй гараараа, дээрх дарааллаар угаагаарай. 

No comments:

Post a Comment

Note: only a member of this blog may post a comment.