Wednesday 24 July 2019

Хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх шаардлагатай хувцас, хэрэглэл

Хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх шаардлагатай хувцас, хэрэглэл




Хувцас хэрэглэлийн шошго дээрх зааврыг уншиж хэвших нь угаасны дараа гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх найдвартай арга юм. Хэрвээ та угаалгын таних тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдэгдэхүүнгүй бол  ЭНД ДАРЖ үзээрэй. Энэ удаагийн нийтлэлээр хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх шаардлагатай болон шаардлагагүй хувцас, хэрэглэлийн талаар хүргэж байна. 
 
Хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх шаардлагагүй материал




  • Ихэнх тохиолдолд хөвөн даавуу болон даавуун материалыг энгийн горимын дагуу цэвэрлэх хэрэгтэй бөгөөд хуурай хими цэвэрлэгээ шаардлагагүй юм. Гол нь ижил өнгийн хувцсыг хүйтэн болон бүлээн усаар угаах хэрэгтэй бөгөөд шошго дээрх угаалгын зааврын дагуу хатаах хэрэгтэй. Гэхдээ ихэнх даавуун хэрэглэлийг автомат хатаагчид хатаахыг зөвшөөрсөн байдаг. 
  • Нийлэг эдлэл: Үүнд полиэстер, нелон, сунадаг материал, нийлэг, ацетаттай материал багтдаг. Эдгээр материал нь сунадаггүй тул халуун усаар угаахад асуудалгүй. Гэхдээ автомат хатаагчид хатаахдаа температур бага дээр нь тохируулахыг зөвлөж байна. 

Хуурай хими цэвэрлэгээ шаардлагатай материал



  • Зотон даавуу: Энэ төрлийн материалаар хийсэн хувцсыг цэвэрлэхэд хэд хэдэн аргачлал бий. Хүйтэн усаар гараараа угаагаад өлгөж хатааж болно. Хэрвээ буруу угаавал материалын чанар алдагдаж, эдэлгээ богиносдог тиймээс энэ төрлийн хувцсыг хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэх нь маш зөв юм. 
  • Силкэн материал: Энэ бол байгалийн материал бөгөөд илүү тансаг даавуу гэдгийг бид сайн мэднэ. Энэ төрлийн материалтай хувцас хэрэглэлийг хэрхэн гэрийн нөхцөлд угаах талаар "Силкэн материалтай эдлэлээ хэрхэн угаах вэ?" нийтлэлээс уншаарай. Гэхдээ мэдээж хамгийн зөв сонголт бол хуурай хими цэвэрлэгээг гэдгийг мартаж болохгүй. 
  • Ноолууран эдлэл: Энэ төрлийн хувцас эдлэлийг халуун болон бүлээн усаар хэзээ ч угааж болохгүй. Хэрвээ гэрийн нөхцөлд угаахыг хүсвэл хүйтэн усаар угаахыг зөвлөж байна. 
Маш олон төрлийн байгалийн гаралтай даавуу гараар угааж, өлгүүрт өлгөж хатаахыг шаарддаг. Хэдий энэ нь маш их цаг болон ур чадвар шаардах ч хувцсыг гэмтээх эрсдэл бага байдаг. Хэрвээ та хувцасны хэлбэр, материалын эдэлгээнд элдэв асуудал гаргахыг хүсэхгүй байвал хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлэхийг зөвлөж байна.  

No comments:

Post a Comment

Note: only a member of this blog may post a comment.