Pages

Saturday, 16 March 2019

Хүмүүс эдгээр 20 зүйлийг угаалгын машинд угаах талаар хэзээ ч боддоггүй, уг нь бол чөлөөтэй угааж болно шүү дээ!




Угаалгын машин бидний гэрийн ажлыг маш ихээр хөнгөвчилж өгдөг, гэхдээ бид төдийлөн сайн анзаардаггүй. Жишээ нь, шүршүүрийн хөшиг, резинэн хивс, тэр ч бүү хэл арьсан цүнх ч угааж болно. Угаалгын машинд айдасгүй хийж болох эд хогшлын жагсаалт үүгээр дуусахгүй. Эдгээр зүйлсийг угаалгын машинд угаалаа гээд хэлбэр, чанараа ч алдахгүй. Ингээд гараараа угаагаад байх хэрэггүй 20 зүйлийг танд танилцуулахаар бэлдлээ.


Спорт тоноглол, хэрэгсэл






Хамгаалалтын тоноглолууд хэрэглээ болгоны дараа хөлс, шороонд бохирддог ч тэр болгон яаж цэвэрлэхээ сайн мэддэггүй. Угаалгын машинаар угаах шиг амархан зүйл алга: угаахаасаа өмнө наалтуудыг нааж, түгжээг түгжинэ, тусгай уутанд хийнэ. Угаалгын зөөлөн бодис ашиглах бөгөөд тансаг эдлэл угаах горим дээр тохируулна. Мөн угаалгын машинд спортын цүнх ч угааж болно.  



Йог эсвэл угаалгын өрөөний дэвсгэр
Резинэн хивсийг ч гэсэн тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Хэдэн ширхэг алчууртай цуг угаалгын машинд хийгээд тансаг эдлэл угаах горим дээр тохируулна, гэхдээ угаалгын бодис хэрэглэхгүй шүү. Хамгийн гол нь – нэг зүйлийг бүү мартаарай: ийм төрлийн хивсийг зөвхөн хүйтэн усанд угаана, хатаахдаа – задгай агаарт.




Зөөлөн болон хуванцар тоглоом

Таны хүүхдийн хайртай тоглоом хамгийн их нян үржиж байгаа тул тоглоомыг нь угааж байх шаардлагатай. Тоглоомын орцыг судлах хэрэгтэй: хэрвээ зөөлөн тоглоомын дотор нь синтетик хөвөн байвал ямар ч айдасгүй шууд угаалгын машинд хийж болно. Тоглоомыг угаалгын тусгай уутанд хийгээд жирийн үеийнхээс хоёр дахин бага угаалгын бодис хэрэглэнэ, тэгээд л тансаг хувцас угаах горимыг сонгоорой. Мөн адил аргаар хуванцар, силикон тоглоомыг угаана.


Арьсан цүнх болон хүнсний даавуун уут
Экологийн асуудалд олон хүн анхаарлаа хандуулах болжээ, үүнтэй холбогдуулан нэг удаагийн гялгар уутны оронд олон удаагийн хэрэглээтэй даавуун уут хэрэглэцгээж байна. Даавуун болон тааран уутыг угаалгын машинд угааж болно: зөөлөн угаалгын бодис хэрэглэх бөгөөд бага хэмтэй усаар тансаг эдлэл угаах горимыг сонгоно. Мөн адил зарчмаар арьсан цүнхийг угаана.

Шүршүүрийн хөшиг, бие угаах порлон



Угаалгын машинд бие угаах порлон, шүршүүрийн хөшиг угааж болно. Илүү сайн угаахын тулд хоёр гурван том хэмжээтэй алчуур хийж цуг угаагаарай. Багахан угаалгын бодис хийх бөгөөд стандарт горим дээр тохиргоог хийнэ.

Гэрийн тэжээвэр амьтны хэвтэр, уяа, хүзүүвч 



Угаахаасаа өмнө гэрийн тэжээвэр амьтны хэвтрийн тоосыг соруулж цэвэрлээрэй, харин нейлон хүзүүвч, уяаг угаалгын уутанд хийнэ. Энэ төрлийн зүйл угаахад стандарт горим тохиромжтой.

Гутал, пүүз, кет


UGG-ийг тансаг горим дээр тохируулаад хүйтэн усаар угаана. Кетийг угаалгын машинд угаахаас өмнө хатсан бохирдлыг нь цэвэрлээд үдээсийг нь сугалж авсан байна. Торон уутанд хийж угаагаарай. Спорт гутлыг илүү үр дүнтэй угаахыг хүсвэл хүйтэн усанд хэд хэдэн алчууртай цуг хийж угаана, тансаг эдлэл угаах горимыг сонгоно.

Саравчтай малгай, үсний боолтууд

Эдгээр эд зүйлсийг хүйтэн усаар тансаг эдлэл угаах горим дээр тохируулаад уутанд хийж угаана. Саравчийг нь картоноор хийсэн малгай байвал угааж болохгүй.

Компьютерийн хулганы дэвсгэр болон гарны товчлуурууд



Компьютерын гарны товчлууруудыг торон уутанд хийгээд угаалгын машинаар угааж болно. Мөн mouse pad-ыг мөн адил – эдгээр зүйл бол гэрт байгаа хамгийн бохир зүйлд орно. Бүлээн усаар тансаг эдлэл угаах горим дээр тохируулна, задгай агаарт хатаана.

Гал тогооны хэрэгсэл

Силикон тавиур, бээлий зэргийг тусад нь эсвэл өөр бусад адил төрлийн зүйлстэй хамтатган угааж болно – бүлээн усанд хэдэн алчууртай цуг.





Friday, 15 March 2019

Ноолуур болон ноосон даавуун материалтай хувцсыг угаасны дараа агшиж байна уу? Санаа зовох хэрэггүй: дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхэд л асуудал шийдэгдэх болно

Ерөнхийдөө бид тогтмол угаалга үйлддэг, заримдаа бидний залхуу, назгай байдлыг бусад хүмүүс хөөрхөн шоглоод авдаг шүү дээ. Төсөөлөөгүй байхад хувцас өөр өнгөтэй болдог бөгөөд бид анхны өнгийг нь буцааж сэргээхийн тулд хувцсыг угаадаг. Гэсэн хэдий ч ноолуур эсвэл ноосон даавуун материалтай цамцыг угаасны дараа хэмжээнээсээ агшдаг нь нууц биш. Ийм нөхцөлд яаран шийдвэр гаргаж, гэмтсэн хувцсыг өмсөхөө болих гэсний хэрэггүй – энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бий.

Эхлээд ямар ч хувцсыг угаахын өмнө үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй.




Ноолуур болон ноосон материалтай хувцсыг угаахдаа дараах онцгой хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй: 

1-Нимгэхэн материалтай хувцсыг өмссөн даруйдаа угааж байх ёстой, харин зузаан материалтайг 2-3 удаа өмссөний дараа угаана. 

2-Үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй. 

3-Угаалгын тусгай торон уутыг мяндсан материалтай хувцсыг нимгэхэн болохоос сэргийлж хэрэглэнэ. 

4-Угаалгын нунтаг эсвэл гель зэргийг ямар төрлийн хувцас угааж байгаагаас шалтгаалж сонгох нь чухал. 

5-Ноосон материалтай болон ноолууран хувцсыг нарны гэрэлд хатаах нь зөв. Ийм учир энэ төрлийн материалаар хийгдсэн хувцсыг хатаахдаа өлгөж болдоггүй бөгөөд эвтэйхэн хэвтээ байрлалаар тавьж хатаана.

Хэрэв таны  цамц нэгэн агшчихсан бол ямар арга хэмжээ авах ёстой вэ? 

1-Санаа бүү зов! Та энэ асуудлыг шийдвэрлэж чадна! Бага зэрэг халуун усыг угаалтуурт хийж, дээр нь 59 мл үсний ангижруулагч хийнэ. Агшсан хэсгийг сайтар хөөсрүүлж 10 минут байлгана. Зузаан материалаар хийгдсэн хувцсанд илүү их үсний ангижруулагч хэрэг болохыг анхаарна уу. 

2-Усыг шүүж, цамцыг зөөлөн мушгина. 

3-Цэвэрхэн алчуурыг эвтэйхэн хэвтээ байрлалаар тавина. Дээр нь агшсан хувцсаа тавиарай.

4- Дээрээс нь дахин цэвэрхэн алчуур тавих бөгөөд ингэснээр даавуу усыг шингээж авах юм. 

5-Ямар хэмжээтэй болгож сунгахыг хүсэж байна, тэр чинээгээрээ цамцыг зөөлөн сунгаж татаж тавина. Асуудлыг шийдэх нууц ердөө энэ л байна!

Бүх ноолууран материалтай хувцас зөөлөн, хүрэхэд хүртэл таатай мэдрэмжийг төрүүлдэг, харин зарим ноосон даавуун материалтай хувцас загатнуулдаг. Аз болоход дахин загатнуулахгүй болгох зөвлөгөөг бид танд хүргэе!

1-Хувцсыг хүйтэн усанд дэвтээж, дээр нь бага зэрэг алимны цагаан цуу хийж, 15 минут байлгаарай. 

2-Усыг шүүж, хувцсыг зөөлөн мушгих бөгөөд ингэхдээ сунгахаас болгоомжлоорой. 

3-Бага хэмжээтэй үсний ангижруулагчийг хувцас дээр дусааж зөөлөн үрнэ, ингэхдээ сайтар тарааж өгөх хэрэгтэй.

4-30 минут хүлээсний дараа хүйтэн усанд угаана. 

5-Хувцсыг дахин зөөлөн мушгиж, хатаана.

Дулаахан бас тав тухтай цамцыг дээрх зөвлөгөөнүүдийн тусламжтай анх ямар байсан хэвээр нь өмсөхөөс өөр тааламжтай зүйл гэж үгүй. Та энэхүү хэрэгтэй зөвлөгөөг бусдад хүргэж, хүн болгонд тохиолддог дээрх асуудлыг шийдвэрлэхэд нь тус болоорой. 

"ӨНГӨЛӨГ" Хувцас Угаалгын Салон 7014-1090 8820-2090